Японы Хитоцү баши группийн Шёогакүкан компаны хэвлэн гаргадаг Корокоро хошин зурагт номонд Чингис хааныг "Бэлэг эрхтэн" хэмээн доромжилсон тухай мэдээлэл олны дургүйцлыг хүргээд байгаа билээ. Уг асуудалд Шёогакүкан компаны зүгээс Монголчуудаас албан ёсоор уучлал хүссэн тухай Япон улс дахь "Монголын элчин сайдын яам" мэдээлжээ.