Монгол хүмүүс надад туслаагүй бол би өнөөдөр Өмнөд Солонгос улсад ирж чадалгүй говьд үхэх байсан гэж Хойд Солонгосын дүрвэгч Ким Хёг (29) сэтгүүлчдэд хэллээ. Тэрээр Хойд Солонгосын асрамжийн газар ахынхаа хамт өссөн бөгөөд насанд хүрэнгүүтээ хятад болон Хойд Солонгосын хооронд байдаг Түманг голыг хууль бусаар даван Хятадаас гурил , будаа , овъёос зэргийг авчирч зардаг байсан байна.Тэрээр тун удалгүй Хойд Солонгосын цагдаа нарт баригдан 1998~2000 оны хооронд шоронд суужээ.
Хорин гурван хүн нэг өрөөнд хамтдаа хоригдож байсан шоронд намайг гарахад ердөө л 2 хүн үлдсэний нэг нь би байсан. Бусад нь цементен шалтай хүйтэн өрөөнд өлсөж үхсэн.Би эндээс амьд гарах л юм бол хятад руу гарч дахин эх орондоо ирэхгүй гэж шийдсэн. 2000 оны 12.24ний шөнө дахин Түманг голыг давж хятад улсад очсоныхоо дараа жилийн 7 сард Монголын хилийг зүглэн ганцаараа алхсан
Халуун говиор 18 цаг алхсаны эцэст намайг олж харч аварсан Монгол цэргүүдэд үнэхээр их баярлалаа,тэдний ачаар би амьд гарч Өмнөд Солонгос улсад хүрч ирсэн.
Сайн санаат Монголчуудад талархсан сэтгэлээр одоо би сар болгон олон улсын тусламжийн байгууллага ' WORLD VISION"- оор дамжуулан Arsad Nyamsuren, Арсад Нямсүрэн (13) гэдэг Монгол хүүд сар болгон 30 мянган воны тусламж өгч, тус байгууллагын шугамаар зохион байгуулагдаж буй Монголд туслах бүх сайн санааны үйлсэд цалингаасаа байнга хандивладаг гэж тэрээр хэлсэн байна.