Пёнчан 2018-д Монголоос цанын төрөлд хоёр эрэгтэй тамирчин оролцож байгаа билээ. Харин хоёр тамирчинг 18 хүн дагалдаж явсан нь олон хүний дургүйцлийг хүргээд байгаа юм. 18 хүний зардалд хичнээн төгрөг орж буй нь ойлгомжтой. Сэтгэлгүй албатууд ийнхүү дэлхийн хэмжээний тэмцээнд тамирчидаа бодох бус өөрсдийгөө боддог нь ганцхан энэ үйлдлээр ч илрээгүй юм. Өнгөрсөн онд Швед улсад болсон бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид зардал мөнгөгүйн улмаас Приүс 20 машинд хуваагдан сууж Оросоор дамжин тэмцээндээ оролцож байсан түүхтэй. Харин Монгол тамирчид маань өөрсдийн энэ их хичээл зүтгэлийн хүчээр хүрэл медалийн төлөөх тоглолтонд Японы багийг 6:5-аар хожиж, хүрэл медалийн эзэд болж байсан билээ. Угийн ур чадвар, хичээл зүтгэлийн хувьд хаана ч өндрөөр үнэлэгддэг Монгол тамирчидаа холбогдох албан тушаалтнууд, төр засаг нь дэмжээд өгвөл Монгол гэдэг нэр дэлхийн тавцанд хэдэнтэй цуурайтах боломжтой гэдгийг энд онцлох нь зүйтэй...  

Эх сурвалж: Seen.mn