Гадаадын иргэн харъяатын газар өмнө нь Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар нэртэй байсан. Тэгвэл тус газрын   Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн Г.Б нь  улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрийнхөө болон ойр тойрны хүмүүсийнхээ дансаар дамжуулан хээл хахуульд зуучилсан байж болзошгүй хэргээр шүүхэд дуудагдаад байна. Анхан шатны шүүхээс Г.Б-г цагаатгасан бол давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.

Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар бол гадаадын иргэнтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэдэг байгууллага.  Тус газрын ганцхан ажилтан сүүлийн хэдэн жил нүдэн дээр илт баяжсан бөгөөд түүнийг хээль хахуульд зуучилсан, албан тушаалын байдлаа ашигласан байж болзошгүй хэргээр шалгасан байна. Шалгалтаар Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн Г.Б нь хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.Г-ийн ХААН банкны 5112....  тоот дансаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 43 удаагийн гүйлгээгээр 1,475,100 юань буюу 328,410,589 төгрөг, Голомт банкны 2105... тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 02-р сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 163,000 юань буюу 36,637,320 төгрөг,

-өөрийн төрсөн ах Г.З-ын ХААН банкны 5076....  тоот дансанд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр 1,339,700 юань буюу 300,322,612 төгрөг,

-өөрийн төрсөн дүү Г.З  болон эцэг Н.Г нарын хамтран эзэмшиж байгаа ХААН банкны 5007.... тоот дансаар 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 38 удаагийн гүйлгээгээр 1,131,700 юань буюу 315,692,825 төгрөг,

-өөрийн хамтран амьдрагч С-гийн ХААН банкны 5007...  тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 455,185 юань буюу 108,979,212 төгрөг,

-салсан эхнэр Г.Н-ийн ХААН банкны 5007581333 тоот дансаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 4,100 юань буюу 970,975 төгрөг, нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Түүний энэ үйлдэлд хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхээр хэлэлцэж байна. Анхна шатны шүүхээс Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын мэргэжилтний хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин хэлэлцэхдээ гэм буруугүй гэж үзсэн. Үүнийг нь прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд давж заалдах шатны шүүх мөн л гэм буруугүй гэж үзсэн аж.

Тиймээс хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлэх юм. Улмаар тухайн мэргэжилтэн хээл хахуульд зуучилсан уу, хууль бусаар хөрөнгөжсөн үү? Эсвэл гэм буруугүй юу гэдгийг тогтоох юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.