Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нөгөө л улиг болсон гэр бүлийн асуудалаар бичиж байна.та бүхнээс зөвөлгөө авах гээд.

Манай нөхөр гадааадад ажиллаж амьдардаг юм. Би охиноо хараад одоохондоо ажилгүй байгаа. Гол асуудал юу вэ гэхээр манай нөхөр намайг ерөөсөө ажил хийлгэхгүй хардаад байх юмаа. Сургуулиа төгсөөд охиноо гаргасан болохооор сурсан мэргэжилээрээ ажлаагүй гэртээ жил гаран байлааа. Одоо сурч мэддэг хүсэл тэмүүлэл дүүрэн нас минь байна. Ажил хийж ахиж дэвшиж ханьдаа ч гэсэн тусалж нэмэр больё гэж бодох юм. Даанч ажил хийлгэхгүй намайг гэрт л байлгаад байх санаатай. Хол байгаа болохоор хардах нь аргагүй ч юмдаа гэж боддог ч охин маань овоо болж байна нэг үеэ бодуул. Ажил хийе гэвэл хараад өгөх аав ээж минь байгаа. Нөхөртөө ажил хийе гэж хэлэх бүртээл хэрүүүл болох юм. Өөрийнх нь хэлж байгаагар чиний хүсээд байгаа ажил чинь бодож төсөөлж байгаагаас чинь шал өөөр элдэв янзийн зантай хүмүүс их байгаа гээл нөгөөл хардах шалтгаанаа гаргаад ам хаачих юм. Зүгээр ажил хийж яагааад болддоггүй юм болооо?

Манай хүн жил гарны дараа ирэх юм. Өөрийг нь иртэл би ажил хийж болохгүй гэртээ охиноо хараад байж байх ёстой юм гэнэ. Жил хагасын хугацаанд ямар их зүйлийг хийж бүтээх билээ. Гол нь би нөхөртөө маш их хайртай түүндээ бүх зүйлээ зориулж ирсэн хууръя гомдооё гэж хэзээ ч боддогүй ажил хийж тус нэмэр больё гэж боддог. Яаж ойлголцох вэ? Ингэээд гэртээ байгааад баймааргүй байнаа зөвлөөч…