Нэгэн үе жүжигчин Д.Оюунтуултай ширүүхэн маргалдаж бие биерүүгээ халуун ус цацсан хэргээр арын хаалга татах шахсан жүжигчин Ц.Алдармаа өнөөдөр эргэн уран бүтээлдээ оржээ.

Бие хаа, царай зүс гээд өндрөөр үнэлэгддэг жүжигчин бүсгүй маань уг асуудлаас болж нэг хэсэг нам гүм амьдархыг илүүд үзэх болсон юм. Энэ хорвоод алддаггүй хүн гэж байдаггүй, гол нь алдаанаасаа суралцах нь хамгийн чухал зүйл гэдгийг энд дурьдах нь зүйтэй биз ээ.

Ямартай ч өнгөрсөн бүхнээ ардаа үлдээгээд урлагтаа дахин ирсэн Алдармаа удахгүй нээлтээ хийх "Маш нууц" киноны хоёрдугаар анги "Байтаг богд" кинонд тоглоод зав муутай байгаа гэнэ лээ. Түүний сүүлийн үеийн фото зургуудаас хүргэе. 

Эх сурвалж: seen.mn