Гэрэл зураг гэдэг нэг талаасаа мэргэжил боловч түүнийг өдөр тутамд хэрэглэх нь амьдралын хэв маяг болсон гэхэд хэн ч маргахгүй байх. Гагцхүү гэрэл зургийг хэрхэн авахаас хамаарч мэргэжлийн болон мэргэжлийн бус хэмээн ялгадаг. Харин та сонирхогчын багажаар буюу Дижитал камераар хэрхэн мэргэжлийн түвшинд гэрэл зураг дарах талаар жаахан хичээл үзье.

Юун түрүүнд сайн дижитал камер сонгон авах талаар яръя

Одоо айл бүхэнд бараг л хүн бүр дижитал камерийг хэрэглэдэг болсноос гадна түүнийг худалдан авах шаардлага улам өндөр болж байгаа. Хэрэв та ч бас нэгийг авахар шийдсэн бол дижитал камерийн үзүүлэлтээс шалтгаалан та сонголтоо хийх хэрэгтэй. Доорх мэдээллээс үндсэн үзүүлэлтүүдийг мэддэг болсноор та өөрт тохирсон хамгийн сайн дижитал камерийг худалдан авна гэдэгт итгэлтэй байна.

Дижитал камерийн үндсэн үзүүлэлтүүд:

1. Мегапиксл

Мегапикслийн хэмжээ их байх тусмаа илүү сайн чанартай зураг авдаг нь ойлгомжтой юм. Хамгийн багадаа 2-4 мегапикслтэйг сонгохыг зөвлөж байна. Сонгохдоо сайн чанарынх буюу 8×10 задралтайг нь сонгох хэрэгтэй. Магадгүй 3 мегапикслийг та сонгож байгаа бол энэ нь тийм ч муу биш. Зөв тохирсон хэвлэгчээр хэвлэхэд зураг  сайхан гардаг.

2. Оптик болон дижитал zoom буюу томруулалт

Ихэнхи дижитал камерууд нь оптик болон дижитал zoom-тай байдгийг мэдэх байх. Тэгэхээр та оптик zoom дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Оптик томруулагч нь шил ашиглан зургийг томруулдаг. Дижитал томруулалт нь авах гэж байгаа зүйлийг камерт ойр байгаа мэтээр татаж зураг авдаг. Ингэхэд зургийн нягтрал багасдаг. Тэгэхээр хангалттай үзүүлэлттэй оптикийг сонгох хэрэгтэй. 2×zoom нь сайн сонголт биш байдаг ба ер нь дундаж оптик нь 3×zoom түүнээс дээших нь хэрэглээнд нилээд тохиромжтой байдаг.

3. Холболт

Авах камер тань компьютерт хэрхэн холбогдож байгааг сонгохдоо компьютерт тань ямар холболт байгаа гэдэгт ерөнхийдөө захирагдана. Хэрэв USB оролттой бол USB оролттой дижитал камер худалдан авч эсрэгээрээ USB оролт байхгүй бол түүнд тохирох оролттой камер сонгох шаардлагатай.

4. Нөөц

Авсан зурагнууд тань хаана нөөцлөгдөхийг  та сонгох юм. Санах ойн карттай камер нь түгээмэл байдаг ба  худалдаж авахдаа илүү картыг мөн авахыг зөвлөж байна. 8 мегагийн санах ойн карт нь 2 мегапикслийн камертай хамт ирдэг. Зарим камер нь 3,5 инчийн дискийг нөөцөндөө хэрэглэдэг. Үүнийг сонгохдоо маш болгоомжтой байх хэрэгтэй.

5. Зургийн формат

Шинэ дижитал камер авахдаа хэдэн төрлийн формат дэмждэгийг нь шалгаж үзээрэй. Та сонголтоо хийхдээ TIFF болон JPEG 2-ууланг нь дэмждэг байхаар хийгээрэй. Мөн бага нягтралтай зураг авах тохируулгатай камер худалдаж авснаар хэд хэдэн зураг дахин шахаж дарж болдог ба санах ойн картад хадгалах боломжтой.

6. Нэмэлт Линз

Хамгийн сайндаа 15-20 feet-н линзийг камерт суулгаж өгсөн байдаг. Нэмэлт линз нь чанартайгаар авдаг камерийг сонгох хэрэгтэй. Nikon нь энэ төрлийн шаардлагыг хангасан ганц камер биш юм. Та сонголтоо хийхдээ жижиг линзээс гадна гадаад линз нэмэх бололцоотой камер аваарай. Ингэснээрээ зурган дээрх улаан нүдийг багасгах бололцоо бүрдэнэ.

7. Батарейн төрөл

Энэ тийм ч чухал биш юм шиг санагдаж байгаа хэдий ч дижитал камер хэрэглэдэг хүн бүхэн батарейн цэнэг зураг авахад хормын төдийд дуусчихдагийг хэлж өгч чадах байх. Мэдээж дахин цэнэглэгдэж болохуйц АА батарейг санал болгож байна. 10 зураг авахад л дуусах нэг удаагийн батарей хэрэглэх нь таны мөнгийг ихээхэн үрэх болно.

За бид сайн дижитал камер авах шалгуурыг мэдлээ. Харин одоо гэрэл зургаа хэрхэн сайн авах вэ?

1. Объектын хамгийн жаргалтай, эгзэгтэй үеийг ав

Зураг авахад хамгийн гоё үе бол цаанаасаа зохион байгуулагдаагүй бодит болж байгаа үйл явдлыг цаг үеийг нь тааруулж авах явдал юм. Харин хэн нэгнийг баяр баясгалантай байгаа үеийн сэтгэл татам нүд, ховстой юм шиг инээд нь зураг авахад хамгийн чухал. Иймэрхүү байдлаар сайн авсан зураг нь хүнийг өөрөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг ба тэр зураг руу орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дэндүү холоос авснаар таны гаргах гэсэн баяр баясал төдий чинээ алслагдана гэдгийг санаарай.

2. Арын дэвсгэрт цулгуй дэвсгэр сонгоорой

Цулгуй дэвсгэр нь таны объектыг бахархмаар болгож өгч чадна. Камерын шагайвчаар нь харахдаа эргэн тойрных нь зүйлсийг сайн анхаарах хэрэгтэй. Элдэв янзын багана таны хайртай охины толгойноос ургасан мэт харагдахыг та хүсэхгүй нь лавтай.

3. Гадаа гэрэл хэрэглэх

Хурц нар нүүрийг гүн сүүдэртэй болгодог. Энэ нь мэдээж үзээд баймаар санагдахгүй. Энэхүү сүүдрийг камерын гэрлээр байхгүй болгож болно. Дэндүү нартай өдөр, ид нар дээр байхад камерынхаа гэрлийг асаагаарай. Таны камер fill-flash болон full-flash гэсэн функцууд байгаа болов уу? Хэрвээ авах хүн тань 1,5 метрээс холгүй байгаа бол fill-flash функцийг ашиглан сүүдрийг арилгаж болно. Харин түүнээс дээш байгаа бол full-flash функцээр авсан нь дээр. Авсны дараа үр дүнгээ камерын дэлгэцээс харж болно шүү дээ. Үүлтэй өдөр fill-flash функцийг идэвхжүүлж байгаад дарвал хүмүүсийн царайг гэрэлтүүлж өгнө. За цаашилбал хааяа гэрлээ асаалгүй авч байгаарай. өдрийн хүчтэй биш гэрэл заримдаа гайхмаар сайхан зургийг танд үзүүлэх болно.

4. Ойрт

Хэрвээ таны авах гэж буй зүйл машинаас жижиг бол зургийг нь авахдаа өөрт нь ойртож авах нь тод бөгөөд сайхан болгож өгдөг. Таны хийж байгаа зүйл бол зургийг авч буй зүйлээрээ дүүргэж буй явдал юм. Энэ нь тэр хүнийг бүрэн тодорхойлсон зураг болж байгаа. Түүний дугуйрсан хөмсөг, сайхан нүдийг нь харж болно. Гэхдээ хэтэрхий их ойртох нь зургийг бүдэг харанхуй болгодог. Хамгийн ойрын фокусын зай ихэнх камерт 0,9 метр байдаг ба гэхдээ камераас объект хүртэл дор хаяж нэг алхмын зайтай байх ёстой. Үүнээс дотогш орох аваас таны зураг бүдэг хар гарах болно.

5. Заавал голлуулах хэрэггүй

Төв цэг бол зургийн гол хэсэг мөн. Харин таны объектын хувьд хамгийн сайн байрлал байж чадахгүй байх тохиолдол бий. Тик-так-тое тоглоомын хөлгийг мэдэх байх. Тэр хөлгийн нэг нүдэн дээр объектоо байна гэж төсөөлөөд эргэн тойрноо хараад үзэхэд илүүдэхгүй.

6. Фокусаа түгжих

Хэрвээ таны объект зургийн төвд байрлаагүй бол та фокусаа түгжих хэрэгтэй болно. Ихэнх авто-фокустай камер зургийн төвд фокус нь таардаг байна. Энэ тохиолдолд эхэнд нь фокусаа түгжиж өгөөд дараа нь зургаа хүссэн хэсэгтээ аваачин дарж болно. Ингэснээр бүдэг зураг гарахгүй. Фокусыг түгжихэд ихэвчлэн 3-н алхам хэрэгтэй байдаг. Нэгт, объектыг голлуулаад зураг авдаг товчийг хагас дарна. Хоёрт, товчийг дараастай хэвээр объектыг төвөөс холдуулж авах гэсэн байрлалдаа аваачина. Гуравт, дарж байсан товч гүйцэд дараад зургийг авах болно.

7. Камерын гэрлийн хүрэх хязгаарыг мэдэж ав

Гэрэлтэй холбоотой гаргадаг хамгийн эхний алдаа бол гэрлийн хүрэх хязгаарыг мэдэхгүй байх явдал байдаг. Яагаад гэвэл гэрлийн хүрэх хязгаараас хол байгаа объектыг авснаар дэндүү хар бүдэг зураг гардаг. Ихэнх камерын хүрэх хязгаар нь 5 алхам буюу ойролцоогоор 4,5м орчим байдаг. хамгийн тохиромжтой байрлал гэвэл объект болон таны хооронд 3,0м зайтай байх юм.

8. Гэрлийг сайн хар

Дараагийн хэсэг бол зургийн хамгийн чухал болох гэрэлтүүлэг. Энэ нь таны зургийг хүнд хүргэх хамгийн чухал, зурган дээрх бүх зүйлийн харагдалт юм. Хурц тод гэрэл хүний үрчлээг тодруулж харагдуулдаг бол хөнгөн гэрэл харин бууруулдаг онцлогтой. Таны объект дээр гэрэл сайн тусч өгөхгүй байна уу? Тэгвэл та өөрийгөө эсвэл объектоо хөдөлгө. Газар дэлхийн зургийг авахдаа өглөө эрт эсвэл оройхон тийшээ гэрэл улбар шаргал болоод газраар дүүрэн туссан үед авбал маш сайхан харагддаг.

9. Босоо зураг авах

Таны камер босоо зураг авдаг л биз дээ? Үргэлжилсэн хээр талд хэвтээ нь тохиромжтой. Ихэнхдээ хэвтээ зураг сайхан гардаг. Хадан цохионы ойролцоох гэрэлт цамхаг болон Эйффелийн цамхаг гэх мэт зүйлсийг босоогоор авбал танд тохиромжтой байх.

10. Зураг найруулагч болоорой

Зураг авахдаа бусдыг удирдан хамгийн гоё зургийг аваарай. Идэвхгүй нэгэн зурагчин биш зургийн дарга найруулагч болбол сайн шүү. Зургийн дарга мэдээж командална ш дээ. Зургийн дарга хүссэн газартаа ирээд: "хөөе, охидоо бүгдээрээ гэрийн хойд талбайд хүрээд ир." Зургийн дарга хүмүүсийг дэмжиж өгнө. "охидоо, бүгдээрээ ягаан нарны шилээ зүүцгээ." Зургийн дарга зохион байгуулна. "одоо ойртоцгоо, тэгээд камер луу хазайцгаагаарай." Ихэнх зураг иймэрхүү дараалалтай авагддаггүй л дээ танд илүү гоё санаа байгаа байх. Камераа авч гараад тэр бүхнээ гэрэл зурган дээр буулгаад хамгийн сайн зураг хэмээх шагналыг өөрийн болгоорой. Амжилт хүсье!

 

 

Нэмэлт: Онолын үндэс

Өнгөшилтийн диаграм ба өнгөний температур

Сайн зураг авахын тулд юуны өмнө өнгөний диаграм ба өнгөний температурын талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Учир нь гэрэлгүй бол гэрэлзураг хэмээх ойлголт утгагүй. Нөгөө талаар гэрэл зураг авах нь гэрлийн дулаан буюу температурыг дижитал камерын матрица буюу сенсороор тэмдэглэж буй хэрэг билээ.

 

Анх  дижитал камер  (угтаа бол анх телевизор) бүтээгдэхэд л байгалийн тааламжит өнгийг аль болох бодитой үзүүлэхийн тулд хаана нь улаан, хаана нь ногоон өнгө байгааг төхөөрөмжид хэрхэн таниулах вэ гэсэн асуудлыг шийдэх шаардлага эрдэмтдэд тулгарчээ.

 

Ингээд туршилтууд явуулсны дүнд дээрх улаан, ногоон ба хөх өнгөнд харгалзах XYZ тэнхлэгт тулгуурлан өнгөшилтийн диаграм xyY (xyY Chromaticity Dia­gram) буюу орон зайн гурван хэмжээст диаграммыг зохиов. Үүний тэнхлэгүүд нь улаан, хөх, ногоон гэсэн үндсэн өнгүүдийг гэрэлтүүлгийн тодорхой орчинд хүний харааны лонхонцор хэрхэн мэдэрч байгаа мэдрэмжийг тодорхойлох ба эндээс тэнхлэгийн дагуух орон зайн тодорхой цэгүүдэд өнгөний тодорхой зүс (оттенок) харгалзан харагдах хүрээг бий болгоно. Энэ системийг хялбар ойлгуулах үүднээс гурван хэмжээст орон зайгаас зөвхөн нэг л проекцийг нь авч гутлын тах мэт хавтгайд дэлгэн үзүүлснээр өнгөний хамрал гэдэг ойлголт тодорхой болжээ. Тодруулбал гадна талын тах хэлбэрийн хүрээ шугамын доторхи талбай нь стандарт ажиглагчийн нүдэнд харагдах Өнгөний хY орон зай юм. Өнгөний хамралын диаграмыг зохиосноор хамгийн гол нь өнгөний тодорхой зүсэнд тодорхой тоон утга харгалзаж байгаа болохлоор уг диаграмаар ямар ч төхөөрөмжийн өнгөний үзүүлэлтийг тодорхойлох боломж бүрдэв. Гэхдээ энэ нь зөвхөн онол бөгөөд техник тоног төхөөрөмж нь онолын өнгийг бүрэн дүүрэн гаргах ямар ч боломжгүй. Жишээ нь голын хэсэгт харагдаж буй гурвалжин нь CRT буюу жирийн электрон хоолойт дэлгэцийн өнгө үзүүлэх (RGB) боломжийнх нь хүрээ хязгаар юм. Гэтэл эндээс үзэхэд харагдах өнгөний нэлээд хэсгийг төхөөрөмж гарган үзүүлж чаддаггүй болох нь.

 

Байгалийн гэрэлтүүлгийн эх ундарга болох нарны гэрэл өглөө, үд дунд, оройдоо өөр өөр эрчмээр гэрэлтдэг. Түүнчлэн үүл манан, улирлын байдал зэргээс ч хамаарах нь тодорхой тул байгалийн гэрэлтүүлгийн нөхцөлд буй обьектийн өнгийг хэмжих нь харьцангуй ойлголт юм. Ийнхүү гэрлийн эх үүсвэрийн тоо хэмжээг нэгдсэн үнэлгээнд оруулах зорилгоор Кельвиний градусаар хэмжих өнгөний температур гэдэг ойлголтыг бий болгосон байна. Байгалийн өдрийн гэрэл нь ихэнхдээ 4800-6800 К өнгөний температурын заагт байдаг аж.

 

Ингээд дээрх олон улсын комиссоос өнгөний температурын "нормчлогдсон" эх үүсвэрийг тогтоохдоо Кельвиний 6504 хэм гэж тооцжээ. Дээрх стандартын үсгэн тэмдэглэгээ бүрийн ард тодорхой температурын утга харгалзаж байдаг. Жишээ нь, А гэхэд л 2856 К-тэй эквивалент хэмжээ бүхий үүсмэл гэрэл (жирийн улайсах чийдэн)-ийн дундаж норм энэ нь улаан өнгө тал уруугаа хэлбийх тул хүнд дулаан мэдрэмж төрүүлнэ. Харин D65 болоод ирэхлээр бидний яриагаар өдрийн гэрэл буюу флуоресцент гэх чийдэнгийн гэрэл бөгөөд 6504 К болж температур нь ихсээд ирэхлээр хөх өнгө тал уруу шилжиж үл мэдэг цэнхэр туяатай болох тул түүгээр гэрэлтүүлэгдсэн обьект илүү хүйтэн санагдана.

 

Зураг авах үед бидний нүдэнд цав цагаан мэт харагдсан зүйлийн зургийг тасалгааны ерийн чийдэнгийн гэрэлд авахад тэр нь улаан, харин хийн гэрэлтэй орчинд авахад хөх туяатай болчихсон байх нь бий. Энэ нь дулаан ба хүйтэн гэсэн тухайн гэрлийн эх үүсвэрийн температураас хамаарсан хэрэг юм.

 

Тэгвэл 3200 орчим кельвинд улайсах чийдэн (1), 3500 нь нарны өглөө, оройн гэрэл (2), 4200 нь хийн гэрэлтүүлэг (3), 5500 нь гэрэл хаягч буюу вспышка (4), харин 6500 нь нарны өдрийн гэрэл (5), 7000 нь бүрхэг өдөр (6), 7200 нь цэлмэг тэнгэр (7) зэргийн өнгөний температур болно. Өөрөөр хэлбэл ямар орчинд зураг авна түүний гэрэлтүүлгийн температурын нөлөө авсан зурагт чинь бууна гэсэн үг.

 

Жишээ нь улайсдаг чийдэн бүхий гэрэлтэй танхимд зураг авахад зурганд шар улаан туяа буудаг бол үүнийг засахын тулд хальсны аппаратад өнгийн (энэ жишээнд хөх өнгийн фильтер) тусгай линз ашиглана.

 

Дижитал камерт үүнийг "Цагааны баланс" (WB) гэх горимоор засч тохируулах ба жишээ нь улайсах чийдэнд авсан зургийн улаан туяаг цагаан цэгийн тусламжтайгаар зураг дахь улаан өнгийг бууруулж, ногоон ба хөхийг нэмэгдүүлэх замаар засвар хийдэг. Дижитал камерт "Цагааны автобаланс” гэх горим байдаг ба энэ нь гэрэлтүүлгийн төрлийг өөрөө мэдэрч тохируулдаг. Мөн photoshop програмд photo filter хэмээх өнгөний шүүлтүүр хийх багаж бий.

 

Цасан дээр авахуулсан зураг яагаад хөх туяатай гардаг вэ?

Мэдээж энэ бол гэрэл хэт хүчтэй буюу гэрлийн температур дэндүү өндөр байсных юм. Ер нь тасалгааны энгийн улайсдаг чийдэн 3850К орчим дулаантай байдаг болохлоор гэрлийн температур дутаж зураг шар туяатай гардаг. Гэтэл хэт хурц нартай цэлмэг өдөр буюу далайн эрэг цасан дээр  гэрлийн температур хэт өндөр 6500К орчим байх тул зураг цэнхэр туяатай болчихдог энэ дутагдлыг арилгах зорилгоор нэгэнт авсан зурганд photoshop програмд боловсруулалт хийхдээ  Photo Filter хэмээх багажыг ашиглан зурагт гарсан илүүдэл туяаг шүүж болно. Жишээ нь зураг хөх туяатай бол Photo Filter дээр шар өнгийг авах бол улайсдаг чийдэн бүхий гэрэл дутсан орчинд авсан зургийн өнгийг засахын тулд эсрэгээр хөх өнгийн фильтер авч болох юм. Нөгөө талаар хөх цэнхэр өнгөтэй зүйлс зурагт их орсноос хүний бие зэрэгт хөх тон харваж болно.