Анагаах ухаанд юу эс тохиолдохыг хэлж барах вэ. Хүн 150 метрийн өндрөөс унавал амь алдах магадлал нь 99,99999 хувь. Арай ч 100 биш байна. Гэтэл үнэхээр эмч нарын ачаар, ёстой гайхамшгаар амьд үлдсэн тохиолдол бас байна аа. Үүн шиг ёстой азаар амьд үлдсэн 15 тохиолдол энэ байна. 



Тархийг нь царил нэвт хатгачихад.....


Энэ бол XIX зуунд тохиолдсон явдал. Финеас Гейж 1848 онд төмөр замын барилгад ажиллаж байхад дэлбэрэлт болж нэг метр урттай төмөр царил түүний гавалд шааж орсон байна. Эмч нар царилыг татаж ав

амьд үлджээ. Тэрээр зүүн нүдээ алдаж, сэтгэцийн жаахан өөрчлөлттэй болсон гэдэг.




Зүрхгүйгээр 4 сар амьдарсан охин


14 настай Д’Жанна Симмонс зүрхний дутагдлаас болоод зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай болж. Гэтэл донорын зүрх хугацаандаа ирсэнгүй охин зүрхгүйгээр бараг дөрвөн сар тэссэн байна. Цусыг нь харин хоёр хиймэл шахуургаар эргүүлж байсан гэнэ. 



118 хоногийн дараа түүний донорын зүрх ирж шилжүүлэн суулгаснаар охин дажгүй амьдарчээ.

Бүсгүйн биед 11 төмөр гадас  шивжээ



2009 онд 17 настай Катрина Бургессийн сууж явсан машин 100 км цагийн хурдтай явсан ачааны машинтай мөргөлджээ. Бүсгүй азаар амьд гарсан ч түүний биед, хүзүү, хөл, сээр нуруу  гээд  11 ширхэг төмөр гадас шивчихсэн байж.


          


Таван сарын хугацаанд хэд хэдэн мэс засал хийсний ачаар тэрээр эв эрүүл болсон байна.Түүгээр ч зогсохгүй бүсгүй загварын агентлагтай гэрээ хийн ажиллаөж эхэлжээ. 


           

Толгой нь тасарсан ч амьд үлдсэн эмэгтэй 


2007 оны нэгдүгээр сард Шэннон Мэллой авто осолд орж толгой нь сээрнээсээ бараг салжээ. Харин азаар сээр нуруу нь гэмтээгүй гэнэ. Эмэгтэй өөрөө бол толгойгоо л огт мэдрэхээ больсон байна. 



Үүнийг эмнэлгийн хэлээр “дотуур толгойгүй болох” гэдэг байна. Эмэгтэйг  эмнэлэгт хүргэн толгойг нь 9 боолтоор бэхлэн эмчилсний дүнд толгой нь бүрэн эргэж ажиллахгүй ч ямар ч байсан амьд үлдэж сэргэжээ. 



Эмч нар нэг нь үхнэ гэсэн ч ихэр хоёр амьд үлджээ



Шаннон, Майк Гимбел хоёр ихэр хүүхэдтэй болох гэж байтал эмч нар нэгийг нь аврахгүй бол хоёулаа амь алдана гэж хэлсэн байна. 
Ихэр хоёрт синдром фето-фетальной трансфузии гэдэг маш ховор эмгэг тохиосноос цусны эргэлт нь нэгдэж нэг нь нөгөөгөө хөнөөдөг юм байна. Тэгэхээр үүнийг нь салгахад нэг нь заавал амь алддаг магадлал нь 90 хувь. 


Гимбелийнхэн арай сул биетэйг нь золиослохоор бодож байсан ч бас сонголт байж. Эмч нар лазерын тусламжаар ихрүүдийг салгаснаар тэр хоёр хоёулаа хүн болж хамт өсч байгаа гэнэ. 



150 метрээс унаад амьд гарав



2007 онд цонх угаагч Алсиедес Морено ажлаа хийж байгаад өндөр барилгын 47 дугаар давхраас унажээ. Тэрээр ахтайгаа хамт унасхад ах нь талийгаач болсон гэнэ. Харин Морено хүндээр бэртээд эмчлүүлж уушиг, тархиндаа хавхаг, яс суулгуулаад сэргэжээ. 



Дөрвөн давхраас унасан хүний тал нь, харин 10 давхраас унасан хүн бүгд нас бардаг. Морено 16 мэс засал хийлгээд хагас жилийн дараа өөрөө явж чаддаг болсон байна. 




Шүдний ачаар нүд нь хараа орсон нь


Барилгачин Мартин Жонс золгүй явдлын улмаас 12 жилийн турш хараагүй явжээ. Гэтэл нэг ер бусын мэс засал хийлгэснээр тэр хараа орсон байна. Түүний шүднээс авч нүдний болор линзийг дэмжих эд болгон суулгаж ашигласнаар хараа нь сэргэж одоо баруун нүд нь ерийн хардаг болсон байна. 



Мэс заслын дараа тэрээр хараагүй болсон хойноо суусан гэргий Жиллийгээ анх удаагаа харсан гэдэг. 

Охины тархийг супер цавуугаар...



Элла-Грейс Ханимэн охин төрөхдөө л цусан хангамжийн маш ховор аневризм гэдэг өвчтэй төрсөн гэнэ. Энэ нь нэг хавхаг хэт ихээс болоод цусны эргэлт нь тархинд илүү их хүрэх өвчин. Үүнтэй тэмцэхийн тулд эмч нар энэ хавхгийг багасгах зорилгоор эмнэлгийн цавуу ашигласан байна. 



Энэ арга асуудлыг бүрэн шийдээгүй ч охин хэвийн байдлаар удаан амьдрах боломжтой болжээ. 

Тал биеийг нь тайрсан ч амьд 


1995 онд хятад эр Пенг Шулин ачааны машин дор орж тал бие нь юу ч үгүй болон ердөө л 66 см цээжтэй үлдсэн байна. 



Түүнд хэд хэдэн мэс засал хийж нүүрний арьснаас нь авч үлдсэн биеийн нь арьсыг нөхжээ. Энэ бүхний эцэст тэр амьдарсан төдийгүй, хиймэл хөл ашиглан явдаг болсон байна. 




19 жилийн дараа комоос гарсан эр



1988 онд польшийн төмөр замчин Ян Гржебски хоёр вагоныг холбох гэж байгаад толгойгоороо цохиж хүнд гэмтэл авсан байна. Гэтэл бас түүний тархинд хорт хавдар үүссэнийг илрүүлжээ. 



Ян комд орж, хүүхдүүд нь эмнэлэгт байнга ирэн гуурсаар хооллон, энэ байдал 2007 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилж, хорт хавдар нь ч арилсангүй. Гэхдээ л тэрээр сэргэж, амьдарчээ. 
Энэ хугацаанд тэрээр харж, сонсч, эргэн тойронд нь юу болж байгааг мэдэж байсан ч, хариу өгч л чадахгүй байсан гэж ярьжээ. 



Толгойдоо түлхүүр зоолгосон ч гэмтээгүй хүү



2008 оны есдүгээр сард Николас Холдемэн ердөө л ой хагастай байхдаа гэртээ бүдэрч унахдаа түлхүүр дээр таарч холбоотой түлхүүрийн нэг нүд рүү нь орон тархинд нь хүрчээ. 


  


Эмч нар мэс засал хийн түлхүүрийг авахад Николасын тархинд ямар ч гэмтэл алга гэж хэлжээ. 25 минутын дараа гэхэд хүү сэргэж, хараа нь зүгээр байсан гэнэ. 



Аалзанд хазуулаад явж эхэлжээ


Дэвид Бланкарт олон жилийн өмнө мотоциклч байхдаа осолд орж суумгай болон 20 жилийн турш тэргэнцэр дээр суусан гэнэ. Түүний хөл бараг хөдөлж чадахгүй болсон байна. 



Гэтэл нэг удаа “хүрэн шивүүр” гэдэг хорт аалз хазаж орхисноор 8 сар эмнэлэгт хэвтэж баахан эм уусан гэнэ. Эмчилгээний үеэр сувилагч нь түүний нэг хөл мэдээ орж байгааг мэдэж хөдөлгөөн дэмжих тоноглол хийснээр Дэвид 20 жилийн дараа хөл дээрээ босч явж эхэлжээ. 


Цээжийг нь нэвт сүлбэсэн ч амьд 


Энэтхэгийн таксины жолооч 23 настай Супратим Датта 2008 оны долдугаар сарын 12-нд аймшигтэй осолд орж төмөр  царил цээжийг нь нэвт сүлбээд гарсан байна. Төмөр түүний уушгийг туулаад, зүрхнээс нь хэдхэн мм-ийн зайтай өнгөрсөн байжээ.

 


6 цаг үргэлжилсэн мэс заслын дараа тэрээр амьдарч хожим нь бүр ажилдаа эргэн орсон байна. 

Бас л толгойгүй болоод амьд 



Дээр дурдсан “дотуур толгойгүй болох” гэдэг болж арьс нь бүхэлдээ урагдаж ярагдаад нугасны 98 хувь нь салсан ч Жордан Тэйлор амьд гарсан байна. 



Тэрээр ээжтэйгээ хамт явж байгаад  машин  нь 2008 онд  өөрөө буулгагч машинтай мөргөлдөж  ослын дараа толгой нь бараг л салахад толгойг нь сээр нуруутай нь пластик эдээр залгасан байна. 10 настай тэр ердөө л гурван сарын дараа эмнэлгээс гарчээ.

 


Бараг шинэ нүүр суулгуулсан эмэгтэй



Конниг 2004 онд  нөхөр Томас нь нүүр лүү нь ангийн дробинк буугаар буудаж эмэгтэй амьд үлдсэн ч бараг нүүргүй болж үлдсэн байна. Түүнд нүд, хамар, духны хэсэг гэж бараг үлдсэнгүй. Энэ нь амьсгалахад нь ч хүнд, ууж идэж ч чадахгүй болсон байна. 


         


2008 оны арванхоёрдугаар сард 46 настай Конни Каллд америкийн эмч нар нүүрний нь 80 хувьд арьс шилжүүлэн суулгажээ. Мэс засал 22 цаг үргэлжилж Конни хэдийгээр өмнөх төрхтэйгөө адил болоогүй ч арьс нь нөхөн төлжиж сэтгэл хангалуун үлджээ. 



Аварга загасанд хазуулсан гарыг нь залгажээ


33 настай Гленн Оргиасыг Сиднейн ойролцоо серфингээр гулгаж байхад аварга загас дайрч нэг гарыг нь хазсаны дараа тэрээр эмнэлэгт очиход гар нь ердөө л гуравхан см арьсан дээр тогтож байж. 


          


Эмч нар ч түүнийг эргээд гартай болно гэдэгт итгэлгүй байсан гэнэ. Гэхдээ л тэрээр тамирчин хүний хувьд цоо эрүл байснаас эмч нарт итгэл төрж гарыг нь залгаснаар гайхамшгаар тэрээр гартай үлджээ. 


Тэрээр эргэж серфингээрээ гулгадаг болсон төдийгүй энэ тухайгаа  “Саарал костюмтай эр” гэсэн ном болгон бичжээ.