"Fecal Matter" гэх хар дарсан зүүд, эсвэл аймшигт үлгэр мэт харагдах этгээд хүмүүс дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Эдгээр хүмүүс нь энгийн амьдрал, эсвэл сургууль, ажилдаа явахдаа бусад хүмүүс шиг хувцасладаг ч чөлөөт цагаараа өөрсдийн сонирхлоор ийнхүү имижээ бүрдүүлдэг гэнэ. Тэдний нэгэн жишээ бол Ханна Рөүс Далтон болон (22), Стивен Раж Баскаран (24) нар юм. Хосууд "Matieresfecales" инстаграмм хуудсыг хөтлөн явуулдаг бөгөөд тэднийг аль хэдийн 100,000 гаруй хүмүүс дагах болсон байна. Тэд хэлэхдээ: "Бид энгийн хүн шиг хувцаслах үедээ өөрсдийнхөө "Би хэн бэ" гэдгийг бүрэн мэдэрч чаддаггүй "Энэ бол хувцас биш энэ бол бид" хэмээн "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. "Fecal Matter" гэх шинэ төрлийн урсгалыг бий болгоод буй этгээд хүмүүсийн фото зургуудаас сонирхуулъя. 

www.Dorgio.mn