Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхаараалд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байх боловч, маргааш нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуурагтай анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж  Онон, Улз, Халх голын голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн  байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар