Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх долоо эхэлнэ. Тодруулбал, сурагчдын амралт ирэх пүрэв гарагт буюу гуравдугаар 22-ны өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм байна.

Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх аж.