Анх 14 настайгаасаа загварын тайзнаа гарч тухайн үед энэ салбарын акулуудын анхаарлыг татан улмаар Дэлхийн миссийн тэмцээнд орж, улс орноо төлөөлж байсан гээд Э.Сэлэнгэгийн хувьд олон амжилтыг үзүүлж байсан.

Харин сүүлийн жилүүдэд түүний хувьд Нүцгэн мисс хэмээх хочтой болоод байгаа. Учир нь тэрбээр Америкт түр ажиллаж байхдаа найз залуудаа туслан мөнгө олохын тулд нүцгэн зургаа авахуулсан хэмээн гадаадын сайтаар тарсан нүцгэн зургынхаа тайлбарыг хийж байсан билээ. Түүнчлэн тэрбүр хүний яриад байдаггүй нууцаа ч ил тодоор ярих болсон мисс бүсгүй сүүлийн үед эротик зургаа нэлээд авахуулах болжээ. 

Гоо сайхны мэс засалд орж хуучин төрхөө өөрчилсөн Сэлэнгэгийн хувьд нүцгэн зургийн үргэлжлэл тасрахгүй бололтой.