Сайн байцгаана уу би гэнэн насныхаа өчүүхэн дурлалаас болж захидал бичдэг нөгөө Номин гэх охин байн аа. Би та бүхний бичсэн сэтгэгдэл бүрийг уншсан. Намайг юу хийж яах ёстойг ойлгож сэтгэлээсээ бичсэн та бүхэнд маш их баярлалаа. Энэ бүхний ачаар энэ тэнэглэлээсээ салж ухаан орлоо. Одоо би цаашдаа иймэрхүү захидал бичихийн оронд хичээлээ хийгээд цаашдын ирээдүйнхээ төлөө байна гэдгээ энэ сайт уншиж буй бүх хүнд амлая.

Бас нэгэн зүйлийг дурьдахад хүн өөрийн дотор буй зүйлийг бусадтай хуваалцвал юу хийх ёстойгоо сайн ойлгож авдаг юм билээ. Хүмүүсийин зөвлөмж зөвлөгөөгүйгээр асуудал тулгарсан үед ямар нгэн зүйл хийх нь их болгоомжгүй зүйл юм. Та бүхний зөвлөмж зөвлөгөө надад их хэрэг болсон шүү баярлалаа ах эгч нараа…

Эх сурвалж: www.cekc.mn