Ажилгүй Румын эр Михай Данчью нутгийнхаа паабад пиво уух гэж гараад Лондонд сэржээ. Лондонгийн гудамжинд хэвтэж байхад нь румын сувилагч хүүхэн Адина Комташе эмнэлэгтээ аваачиж фэйсбүүкд зургийг нь оруулснаар хаанаас ирсэн, хэн гэдгийг нь тогтоожээ. Гэрээсээ 2700 км зайтай Лондон хотод яаж ирснээ Михай одоо ч санахгүй байгаа гэнэ. Румын улс иргэнээ буцаж ирэхэд нь туслана гэжээ.