"Алтжин" группын Ерөнхий Захирал Г.Алтанг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт баривчилсан хэмээн зарим эх сурвалж мэдээлсэн билээ. 

Уг мэдээллийг АТГ-аас тодруулахад "Г.Алтанг цагдан хорьж саатуулаагүй" гэлээ. Г.Алтангийн хувьд шатсан "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн үеэс олон хүн мэдэх болсон билээ. Түүнээс гадна хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн маргааны асуудлаар хэвлэлээр нэлээд их гарч байсныг уншигч олон мэдэх буйзаа.