Өчигдөр цахим орчинд шуугиан болоод байсан мэдээллийн нэг нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан  жүжигчин Р. Адъяа нь эхнэрээ  удаа дараа хүчирхийлж зоддог тухай мэдээлэл байсан юм.

 

undefined

Энэ асуудлаар бид баттай эх сурвалжаас мэдээлэл авлаа. Ард түмний шоу гэх тодотголтой “21000” шоунд оролцсоноос хойш нэр хүнд нь нилээдгүй өсөөд байсан тэрээр шоуны үеэр эхнэргүй, ээжийн хамт амьдардаг хэмээн хэлсэн байдаг. Харин угтаа Р. Адьяа нь 2016 онд нэгэн бүсгүйтэй хууль ёсоор гэр бүл болсон байна.

Улмаар архидан  согтуурсан үедээ эхнэрээ хардаж хүчирхийлсэн гэх. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэд хэдэн удаа эхнэрийнхээ хоолойг боож алахыг завдаж байсан гэнэ.  Одоогоор түүний эхнэрийн биеийн байдал  нь ил харагдах талаасаа нүүр болон нүүр орчим нь хавдаж хөөсөн, тархи нь хөдөлсөн хэвтрийн байдалд байгаа аж.

 

 

undefined

 

Мөн энэ сарын 16-нд шүүх эмнэлэгийн хариу гарах бөгөөд хэргийн хохирогч эмэгтэй шүүх байгууллагаар шийдүүлэх хүсэлтэй буйгаа мэдэгдсэн.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Э. Ариунзул

Эх сурвалж: http://www.mnnews.mn/3396.html