Монгол охидын хамтлагийг өнгөлж гарч ирсэн "Киви" хамтлагийн бүсгүйчүүд өдгөө өөр өөрсдийн уран бүтээлээ хийгээд завгүй амьдарч яваа.

Тэгвэл хамтлагийн гишүүн Ука, Намуун хоёр бие даасан цомгуудаа гаргаад нилээдгүй амжилттай яваа бол Агий усанд хаясан чулуу мэт нам гүмхэн амьдрах болсон. Түүний талаар уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралых нь тухай шар мэдээллүүд тасардаггүй гэвэл хилсдэхгүй.

Үе үе УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой мэдээллүүд хөвөрч тэднийг хамтдаа амьдарч яваа, Агий, Н.Номтойбаяр нар ижил дугаартай "Range rover" машин хөлөглөдөг зэрэг янз бүрийн мэдээллүүд тасардаггүй. 

Хамтлагийн гишүүн Ука, Намуун хоёр сошиал сүлжээг нилээдгүй идэвхитэй ашиглаж хамт авхуулсан зургаараа үе үе гангараад авдаг. Харин сураг алдарсан Агий сошиал сүлжээнд ямар ч ул мөргүй нам гүмхэн яваа юм. Бие хаа, царай зүсээрээ хэнийг ч дагуулахгүй "Киви" хамтлагаар овоглосон Агий болон тус хамтлагийн хуучин цагийн фото зургуудаас хүргэе. 

www.Dorgio.mn