Сайн байна уу. Би нөхөртэйгээ суугаад 10 гаруй жил болж байна. Бид гурван хүүхэдтэй. Манай хүн хувиараа ажил эрхэлдэг юм. Сүүлийн жил манай хүн гэрээсээ нэг л зугтаад байх шиг санагдах боллоо. 

Ямр ч ажилгүй байхад элдэв шалтаг гарган ийм тйиш явах ажилтай гээд гараад явна. Бараг энд тэнд тэнэх донтой болсон юм уу гэмээр. Гэртээ огт тогтохгүй. Ажиглаад байхад элдэв хүн амьтантай болсон шинжгүй ч гэртээ байх дургүй л хүн шиг. Энэ талаар ярилцаж хэрэлдээд ч нэмэр болсонгүй. Гэр орон үр хүүхдээсээ залхаж байгаа болов уу, энийг яаж засах уу хүмүүс ээ.