"Making the band" нэвтрүүлгээс төрөн гарсан "Anymone" хамтлагийн дуучин Х.Жулдыз "Казахын гоо бүсгүй-2018" тэмцээний шилдэгт багтжээ. Тэрээр Казахстаны дизайнер Наиль Байкучуковын гоёлын даашинзаар "Шилдэг даашинз"-ны төрөлд тэргүүн байр авчээ. Анх удаагаа зохион байгулагдаж буй уг олон улсын тэмцээнд ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг 22 орны бүсгүйчүүд оролцож "Казахын гоо бүсгүй"-гээр Казахстаны оролцогч Р.Набира шалгарсан байна. 

www.Dorgio.mn