Уран яруу хөг аялгуу, тансаг хэмнэлийг мэдрүүлэх жазз хөгжмийг дэлхийн хөгжим хэмээн нэрийддэг. Тэгвэл  Монголд жазз дуу хөгжмийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагий “Come Fly With Me” swing концертоо 4 дүээр сарын 4-ны өдөр ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтонд түүний үе үеийн шилдэг дуунууд эгшиглэхээс гадна Монголын жазз хөгжмийн төлөөллүүдийн шилдэг бүтээлийн дээжис тоглогдох юм байна. Тоглолтонд ирсэн хүн бүр жазз хөгжмийн яруу тансагийг мэдрэхийн сацуу "The Corporate Hotel and Convention Centre"-ийн хамт олон дээд зэрэглэлийн түвшний үйлчилгээг үзүүлэх юм байна. Тоглолтонд: "Баян Монгол Биг Бэнд", Стрингс Дуучин Ц.Хулан нар оролцох бөгөөд бусад бүх уран бүтээлчдийн баг салбартаа тэргүүлэгч залуус гэдгийг дуулгахад таатай байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99711313, 88004849, 91917720 дугаарын утаснаас авах боломжтой