Германд амьдардаг Алисе Хохпидт гэх британи оюутан охин гадаад үзэмжиндээ эрс өөрчлөлт хийж яг л хүүхэлдэй мэт төрхтэй болжээ. 

Гэвч энэ байдлаасаа болоод гадагш гарахад хүндрэлтэй болсон гэнэ. Түүний амьдарч буй хотын оршин суугчид хуучны хэв маягийг илүүд үзэгч хүмүүс учир охины гадаад үзэмжинд илт дургүйцэж зарим нь бүүр заналхийлж, доромжилсон үг чулууддаг аж. Гэсэн ч түүнийг сошиал орчинд дэмжигч олон байдаг ба инстаграмдаа 22 мянган дагагчтай болжээ.