1969 оны 8 сард 3 өдөр үргэлжилсэн "Woodstock" хөгжмийн фестивалд 500.000 хүн цугласан юм. Уг нүсэр рок фестивалийн пянзны хавтсанд зургаа мөнхөлсөн Nick болон Bobbi Ercoline гэх хос хоёр одоог хүртэл хамтдаа байдаг ажээ.

"Woodstock" хөгжмийн наадмын тухай

 Уг нь зохион байгуулсан баг үсрээд л 60000 хүн ирнэ гэж бодсон боловч эхний 2 дахь өдрөөс тасалбар зарах, түгээх аргагүй болж, тойрсон хашаа эвдрэн, 7 хоног үргэлжилсэн түгжрэл үүсч байснаас хүмүүс зам дээр машинаа шууд хаяадалхаж ирж байсан. Дахин энэ хэмжээний хөгжмийн фестивал түүхэндээ болж байгаагүй. Хамгийн гайхалтай нь уг арга хэмжээнд зориулан эдлэнгээ түрээслэсэн хүмүүсээс тоглолтын дараа сурвалжлагчид ирж танд ямар сэтгэгдэл үлдсэн бэ? гэж асуусанд хэдий эдлэн нь бүрэн сүйрсэн байлаа ч амьдралдаа үзсэн хамгийн гайхалтай зүйлийн гэрч болж чадсандаа баяртай байна гэж хариулсан байдаг.