"Үнэн үү" ток шоуг хөтөлж олонд танигдсан хөтлөгч Р.Нямбаяр болон мисс Б.Ганболор нар Монголын сайхан хосын тоонд зүй ёсоор багтаж явсан. Тэдний хайр нилээдгүй хэл ам дагуулсан ч хосууд маань гал халуун хайрандаа шатаж явсан цаг саяхан. Хөтлөгч Р.Нямбаяр эхнэр хоёр хүүхдээ орхиж Б.Ганболорыг сонгосон бол Б.Ганболор ч мөн адил анхны нөхрөөсөө салж Р.Нямбаярыг сонгож байсан гэдэг. Харин ийм их золиос гаргасан тэдний хайр сэтгэл ч удаан насгүй байсан бололтой. Хосууд өдгөө тус тусдаа өөр өөрсдийн амьдралын жамаар явж байгаа юм. Тэгвэл энэ удаад цагтаа Монголын сайхан бүсгүйгээр өргөмжлөгдөж явсан мисс Б.Ганболорын сүүлийн үеийн фото зургуудаас сонирхуулъя.