Гуравхан сая хүн амтай Монгол улсад бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд ар араасаа гарсаар байна.

13 настай, 5 настай, 2 настай тэр бүү хэл нэг ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн харгис хэрэг гараад байхад хэдий болтол цөөхөн Монголчууд бид чимээгүй байсаар байх вэ? Өнөөдөр магадгүй бид энэ асуудлын эсрэг тэмцэж чадахгүй бол ирээдүйд эсвэл хэдхэн жилийн дараа эсвэл хэзээ нэг өдөр таны хүүхэд хүчирхийлэлд өртсөн байхыг үгүйсгэхгүй.

Нийгэмд болж буй энэ харгислалыг бид одоо зогсоож чадахгүй бол бидний ирээдүй болсон бяцхан үрс, дүү нар минь насан туршдаа бие болоод сэтгэлийн тамд унах нөхцөл үүсээд байна. Хүчирхийллийн эсрэг иргэд тэр дундаа олон нийтийг уриалан дууддаг олны танил дуучид, жүжигчид идэвхитэй нэгдэх нь зүйтэй.

Үүний эхлэл болж "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир болон "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан нар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан 3 сарын 31-ны өдөр болох жагсаалд залуусыг тэр дундаа олны танил эрхмүүдийг, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриаллаа. 

Жүжигчин Б.Тамир

ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан

3 САРЫН 31-НЫ ӨДӨР БОЛ МОНГОЛЫН БҮХ БЯЦХАН ҮРСИЙН ТӨЛӨӨ ДУУ НЭГТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР 

www.Dorgio.mn