"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах" өдрийг Монголчууд нижгэр тэмдэглээд сар ч хүрэхгүй хугацаанд олон гэмт хэргүүд гарсаар байгаа. Үүний нэгэн жишээ нь автобусанд "Мөнгөө тушаагаад яв" гэх шаардлага тавьсан автобусны шалгагч эмэгтэйг зэрлэгээр зодож бэртээсэн байна. Уг үйлдэл тус автобусны камерт бичигдэж үлджээ.