Өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Америкийн Нэгдсэн улсын Вашингтон хотод 800.000 хүнийг хамарсан томоохон жагсаал болжээ. Уг жагсаалаар 50 мужаас хүмүүс цугласан бөгөөд тэд галт зэвсэг, хүүхдийн хүчирхийлэл, элдэв цус урсгасан бүхий л үйл ажиллагааг эсэргүүцэж ийнхүү эвлэлдэн нэгджээ.