Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хятад улсын хоёр иргэнийг Монгол төрийн одонд тодорхойлсон тухай мэдээлсэн билээ.

Эдгээр иргэд Хятад Монголын найрамдал сургуулийн захирал Жянь Шянь Мей, менежер Жан Шао Фен нар юм. Тэгвэл тус сургуулийн захирал Жянь Шянь Мей-ийн энгэрээрээ дүүрэн медаль цуглуулсан зургийг уншигч та харж байна. Манай төрийн болон төрийн бус байгууллагын дарга нар бүх төрлийн одон медалиар уралдан шагнасан нь энэ гэнэ шүү. Монголын төрд насаараа зүтгэсэн ахмад дайчид ч энэ хэмжээнд үнэлэгдэж чадалгүй хорвоог орхиж буй нь нууц биш юм.

О.Пүрэвмаа

www.Dorgio.mn