Яг одоо хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” хэмээх тайван жагсаал болж байна. Жагсаалыг зохион байгуулагчид бол аав, ээжүүд бөгөөд ямар нэгэн улс төрийн нам эвслийн сурталчилгаа биш гэдгийг онцолж байв.

Мөн жагсаалд оролцогчдыг эмх журамтай байх, улс төрийн шинж чанартай уриа лоозон барихгүй байхыг уриалж байлаа. Энэхүү жагсаалын зорилго нь Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх юм байна.