Өчигдөр шөнө АТГ-аас өчигдөр нэр бүхий таван хүнийг баривчилсан байна. Тодруулбал

  • Татварын Ерөнхий газарын дарга Ариунсан
  • Сангийн сайд асан С.Баярцогт
  • Жастын Ш.Батхүүгийн туслах асан Б.Бямбасайхан
  • Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбат нарыг баривчилжээ. 

Тэднийг 48 цагаар баривчилсан бөгөөд цаашид үргэлжүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүхээр шийдэх юм байна. Бямбасайхан бол Дубайн гэрээнд гарын үсэг зурсан. Ариунсан бол татварын актад гарын үсэг зурсан. Дашрамд дуулгахад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт Дубайн гэрээгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Харин Ч.Сайханбилэг Денверт байгаа учраас баривчилж бараагүй бололтой.