Энэ онд Тавантолгойн ордын Цанхийн хэсгээс нийт 11 сая тонн нүүрс олборлож экспортод гаргахаар төлөвлөж байгаа талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээллээ. Хэрэв энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал, 2014 оны экспорт нь 2013 оныхоос бараг 10 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Тодруулбал, Цанхийн Баруун уурхайгаас зургаан сая тонн, Зүүн уурхайгаас таван сая тонн нүүрс тус олборлон экспортод гаргах аж. Ингэснээр 900 тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломж бүрдэж байгаа гэдгийг Уул уурхайн яам тооцооллоод байна. Харин 2013 оны хувьд “Эрдэнэс Тавантолгой” компани 5.3 сая тонн нүүрс олборлож, 1.9 сая тонн нүүрсийг экспортод гаргасан бөгөөд Цанхийн Зүүн хэсгээс нийт 800 мянган тонн нүүрсийг Чалкод нийлүүлжээ.