Сайн байцгаана уу? Намайг С гэдэг би 27 настай эмэгтэй. Би 10 жилийнхээ нэг хүүтэй маш удаан үерхсэн 6 ангиасаа эхлээд л тэгээд одоогоос 3 жилийн өмнө бид салцгаасан. Ийм удаан цаг хугацаа өнгөрөөд байхад би үргэлж тэрнийг бодож л амьдардаг. Тэрнээс хойш би хэнтэй ч үерхэхийг хүсдэггүй. Би зарим зүйл дээр маш их  харамсдаг тэрэндээ хайргүй царайлаад их гомдоодог байж дээ.

Саяхан би ангийнхаа Facebook групппэд нэгдээд тэрний хаягтайг мэдсэн тэгсэн чинь тэр намайг мэдэнгүүтээ л блок хийсэн. Тэгсэн мөртлөө заримдаа тэр намайг блокноос гаргасан байдаг.

Ядаж тэрнийхээ яаж амьдарч байгааг харж байя гээд их баярласан тэгсэн чинь сайхан найз охинтой болсон байна лээ. Хараад надад үнэхээр хэцүү байсан. Харин би тэрнийг блок хиймээр санагдсан. Одоо миний санаа зовдог зүйл бол би гадаадад сурдаг болохоор найз залуутай болох хэцүү. Заримдаа санаа зовохын 3 жил хүнтэй унтаагүй явж байгаа даа найз нөхөд маань намайг чи болохоо байлаа яанаа эмэгтэй хүн ганцаараа ингэж удаан хүнтэй унтахгүй явах биенд чинь муу энэ тэр гээд намайг сэтгэлээр унагаах юм энэ үнэхээр муу юм уу? Гэрийнхэн маань хүртэл надаас одоо нөхөр нэхээд байна. Би тэрнийг мартаж байж л өөр найзтай болмоор байна…