Зургийн тайлбар: Тэргүүн байр эзэлсэн Оюунлагийн шатарчид

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 04 сарын 7, 8-ны өдрүүдэд Амгалан цогцолбор сургууль дээр  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд дүүргийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 26 сургуулийн нийт 560 орчим сурагч  6-8 нас, 9-10 нас, 11-12нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн 6 үндсэн ангиллаар явагдаж аваргуудаа тодрууллаа.

     Багийн дүнгээр:

                 Оюунлаг сургууль  26 оноогоор 1-р байр

                 84-р сургууль 18 оноогоор  2-р байр

                 33-р сургууль 11 оноогоор 3-р байр

                 48-р сургууль 6 оноогоор 4-р байр

                 Шинэ Монгол сургууль 4 оноогоор 5-р байрыг тус тус эзэлжээ.