Гадаадад найз залуутайгаа хамт сурдаг охин байна аа, найз залуутайгаа үерхэж хамт амьдраад жил хагас болж байна. Уг нь эхэндээ бид 2 сайхан байсан ч өнгөрдөг 9н сараас шинээр ирсэн 1р курсынхэнтэй учир зүггүй найз нөхөд болоод л сүрхий яваад байв. Би хамт амьдардаг болохоор, аль болох хамт байх хугацаа, хувийн орон зайгаа тэнцвэржүүлэхийг хичээж найз нөхөдтэйгөө гарахад нь уяатай юм шиг дагаад байлгүй итгээд гаргадаг, өөрөө ч гардаг. Урьд нь энэ тал дээр асуудал гарж байгаагүй болохоор огт эргэлзээгүй юм.

Гэтэл 10 сард нөгөөдүүлтэйгээ 6 хоног тасралтгүй гадуур явдаг юм байна, тэр нь яг 7 хоногийн амралт байж таарсан юм л даа. 6 дахь хоног дээрээ гарах гэхэд нь уйлаад чи надад амралтынхаа ганц өдрийг зарцуулчихгүй ямар муухай юм бэ гээд хэрэлдэж аргадаж, надтай үлдээч гэж гуйж байхад надаас мөнгө зээлээд гараад явчлаа. Үдээс хойш 4,5 гээл хүрээд ирнэ тэгээл хоёулаа хамт байна гээд. Итгээд явууллаа, 5 гээд ирсэн ч надад ирснээ хэлэлгүйгээр буцаад 6 өнгөрөөгөөд гараад явчлаа, чи одоо яаж байгаан, гээд уурлаад мсж бичтэл миний харьсныг яаж мэдсийн гэнэ, гүэ энэ эрчүүд бид нарыг одоо тийм тэнэг гэж боддог юм байх даа, нэг байранд амьдарж байж. Тэгснээ өөр найзуудтайгаа байна удахгүй очино гээд утсаа таслаад шөнийн 3 өнгөртөл тас таг. 2 найзруу нь утасдтал хаана байгааг нь мэдэхгүй байна аа гэв, тэгсэн нөгөөх чинь шөнийн 3 өнгөрч байхад орж ирснээ нөгөө миний залгадаг 2 найзтайгаа байсан юмаа гэвээ. Би ч уурлаад би тэр 2 луу чинь залгасан, чамайг хаана байгааг мэдэхгүй байна гэсэн гэсэн чинь юу яриад байгаа юм бэ, би 00 орчихсон байсан юм байлгүй тэд нар одоо ч нөгөө өрөөнд юм яриад сууж байна ороод хар энэ тэр гээд л өөрийгөө үхэх гэж байгаа юм шиг өмөөрөв.

Улаан цайм худлаа яриад байгааг нь харахаас ч дургүй хүрж би чамаас саллаа гэж хэлээд гараад өөрийнхөө өрөөнд ирээд унтлаа. 10 хоног харьцсангүй, миний бие өвдөж үнэхээр маш хэцүү байсан. Найз залуугаа санаад л үнэндээ л эргэж нийлэхийг хүсч байсан, манай хүн ч намайг эмнэлэг дээр эргэж ирээд, хоол унд энэ тэр зөөсөөр буцаад нийлсэн. Тэгээд нийлээд л заза тэр өнгөрсөн явдлыг мартая хайрдаа итгэе гээд л буцаад сайхан болж байтал өөр нэг хүнээс нөгөө шинэ найзууд дундаасаа нэг охинтой нь надаас салсан хойноо бүх хүний нүдний өмнө гар гараасаа барилцаж, гадуур хамт хооллож, хамт хүртэл хоносон байв. Үнэхээр маш их гомдлоо…

Гэсэн ч өмнөх салсан 10 хоногт ямар аймшигтай өдрүүд өнгөрснийг санаж, нэгэнт л нөгөө охиноосоо болиод намайг гээд сонгоод ирсэн юм чинь нүдээ аниад энэ бүхнийг мэдээгүй юм шиг өнгөрөе гэж шийдвээ. Тэгээд байтал улаан цайм нүдэн дээр минь тэр сэжгийн охинтой чатлаж, онгоцны билет авахад нь тусалж бүр надтай хамт очиж уулзав. Би мэдэж байгаагаа хэлээд одоо тэрнээс харьцаагаа тасал, ахиж харьцахгүй гэж хэл гэхэд за гэчихээд харьцсан хэвээрээ байв. Тэснэ тэснэ гэхэд арай ч дээ нэг л өдөр дэлбэрсээн. Чи өөрөө хэлэхгүй бол би тэр балиар амьтантай чинь өөрөө ярина, намайг чамд магтаж ярьж байснаа 7 ч хонолгүй намайг байгааг мэдсээр байж чамтай учир ургуулдаг ямар сэжгийн амьтан бэ тэр чинь гээд л уурлатал тэр яагаа ч гүй энэ тэр гээд тэрнийгээ өмөөрч надад гар хүрсэн. Ёооё би бүр тэр шөнийг бодохоор одоо ч тэр үед мэдэрсэн бүхнээ мэдэрч ахин ахин л сэтгэл минь урагдаж шархирах юм. Тэр хэрээр тэр охиныг улам их үзэн ядах юм.

Намайг найз залууд маань магтаж, чиний найз охинтой найзууд болмоор байна гэж ярьж байснаа, надруу нэг их эелдэг харж, мэнд мэдэлцэж, даруу төлөв эмэгтэй хүний дүр эсгэж байгаад ар хударгаар минь бүтэн жил сайн муугаа үзэж хамт байсан залуутай минь явсан гэж бодохоор очоод алчихмаар санагдах юм. Тэр шөнийн дараа найз залуугаа үнэхээр үзэн ядаж салсан ч буцаад нийлсэн. Одоо л өөрчлөгдөнө бүх зүйлд би буруутай, намайг уучил гэж эцэс төгсгөлгүй шалсаар би ч түүндээ сэтгэлтэй хэвээр байсан тул буцаагаад хүлээгээд авсан. Үнэхээр одоо бол буцаад өмнөх шигээ сайн байгаа ч би хэзээ ч болоод өнгөрсөн явдлыг мартаж чадахгүй нээ. Тэр миний итгэлийг олохыг хичнээн хичээж байгааг нь харж байгаа ч, тэр шөнийг бодохоор л бүр арай ч дээ яаж чадаж байнаа гэж бодох юм. Одоо тэр балиар охин намайг харах болгондоо дальдчаад, хүн амьтанд муу хэлүүлээд явж байгаа. Би хэзээ ч тэр балиар авгайг харахыг хүсэхгүй байна, харах болгондоо очоод цохиод авмаар санагддаг.

Сайхан цэвэр цэмцгэр байсан сэтгэлийг минь нэгмуу новшийн эмэгчин орж ирээд, хар толботой болгоод хаячихлаа. Хичнээн намайг хуурсан хүн найз залуу минь болохоос тэр охин биш ч гэсэн яаж би тэрнийг үзэн ядахгүй байх аргаа мэдэхгүй байна. Би нэг удаа түүнтэй эвээр ярилцаж одоо найз залууруу минь элдэв юм бичихээ болиотох гэж бичсэн, тэгэхэд ойлголоо, надаас болж та хоёр муудалцаасай гэж хүсэхгүй байн гэсэн мсж ирсэн. Ахиж найз залууруу минь юм бичдэгээ больсон, одоо хэдийнэ бүх явдал болж өнгөрөөд 2, 3 сар болж байгаа ч би тэр охиныг өдөр ирэх тусам улам үзэн ядаад байна. Хэд хоногийн өмнө би чамайг маш их үзэн ядаж байна гэж бичсэн, нэгэнт л таньдаг байж ядахдаа надаас уучлалт гуйчихсан бол өөр байх байж дээ гэж бодох юм новш гэж. Найз залуугаасаа ярьшиг ингэж зовж байхаар салдаг ч юмуу гэж бодох юм. Яавал би энэ үзэн ядалтыг зүрхнээсээ авж хаях юм бэ таминээ.