Монголын хамгийн анхны охидын хамтлагийн нэг "Spike" хэмээх нэртэй дөрвөн гишүүнтэй байсан. Үүний нэг гишүүн нь дуучин Э.Минжинсор  билээ.

Тэрбээр хамтлагаасаа гадна соло уран бүтээл хийн багагүй хугацааг үдсэн бөгөөд үүний дараа хилийн дээс алхан  нэг хэсэгтээ сураг алдарсан. Тэгвэл эх орондоо эргэн ирж, амьдралаа дахин төвхнүүлж буй тэрээр нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ өнгөрсөн амьдралынхаа талаар товч ярьжээ. 

 Алс хол Америк улсыг зорин "New York-д очоод яагаад гацаад найман жил болчихсон бэ гэхээр хамгийн анх 1999 онд би чинь Seatle-д сурахаар коллежид явсан юм. Тэгээд тэрийгээ болиод энд уран бүтээлээрээ дагнаад байж байгаад New York-руу ирж очдог болсон юм. Тэгсэн чинь хоёр ихэр охин тэнд гаргаад, тэнд бүх вакцин энэ тэрийг нь тариулж дуусгаад зургаа, долоон нас гээд ирсэн" хэмээжээ. Гадаад залуутай дэр нэгтгэсэн тэрээр өөрийн гэсэн "Minjinsor Talent Production" хэмээх продакшнтай болсон бөгөөд завгүй захирал бүсгүй бүх төрлийн сургалт явуулан авьяасыг хөгжүүлэхээр буцалтгүй шийджээ.