Сайн байна уу? Нэрийг минь нууцлаад егееч. Энэ едрийн мэндийг хvргье. Би гэдэг хvн нехертэйгее гэрлээд хуримаа хийгээд хамт амьдраад хэдийн 4 жил болжээ.

Одоо би 24 тэй.Анх нехрее таньдаггvй байхдаа багийн найзтай нь уулздаг байсан юм. Тэр vед нехрее таньдаггvй нехер ч еер охинтой хамт амьдардаг байсан. Нилээн хэдэн сарын дараа танилцаад беенеерее уулзаж учраад бид 2-лаа ганц бие байсан тул уулздаг болж нэг л мэдхэд би гэдэг хvн хуримаа хийгээд айлын бэр болсон хvvхэдтэй болж амьдрал сайхан байлаа.Гэтэл хамгийн анх хvvхэд сар гарантай байхад хvvхдээ уйлууллаа гэж намайг цохиж авсан. Тэр vед гайхах гомдох зэрэгцээд енгерсен. Дараа нь найзуудтайгаа шоудаад битvv маажуулаад ирсэн.би vнэнээ хэлж явдаг учраас нь итгээд дуугvй л енгерлее.

Дараа нь хvvхэд минь 6 сартай байхад согтуу ирээд би гэдэг хvн жирэмсэн болсноосоо хойш гэртээ суудаг болсондоо ч тэрvv утсаа авахгvй байсанд нь ч тэрvv хэрvvл болж алгадаад авсын. Тэгээд босч ирээд намайг босож чадахгvй болтол анх удаа зодсон. Миний бие маш их евдеж би маргааш нь гэмтлийн эмнэлэг явж vзvvлтэл 1 хавирга маань хугарч 2 хавирга цуурсан байсан. Би хvvхдээ бодоод тэвчсэн гэрийнхэндээ хэлээгvй. Би багаасаа эцэг эх маань салж элэг бvтэн есеегvй учраас хvvхэддээ тэр амьдралаа vзvvлэхийг хvсээгvй ээ. Тэгээд тэрнээс хойш хэрvvл болгон зодоонтой. Зодоон болгон элдэв хараал урсгасан л енгерч байгаа. Би 3 дахь жилдээ тэвчиж байна. Хэрvvлгvй vед нехер шиг халамжтай хань байдаггvй. Жаргалтай байдаг. Заримдаа зvгээр байж байгаад л хэрvvл болно. Тэгээд л намайг зодно. Найзуудтайгаа гэрээс гардаггvй намайг хардана. Еедеес нь тайлбар тавихад олон юм ярилаа гэж цохино ешиглене. Юм дугарахгvй байхаар дорд vзлээ дугараач гээд vсдэнэ чирнэ.

Гартаа таарсан бvх юмаа л надлуу шиднэ. Сvvлийн 6 сард хехерч няцраагvй гартай хелтэй явж vзсэнгvй ээ. Ямар ч буруу байсан миний буруу болж л дуусдаг. Харанхуй шене хеене. Юмаа бэлдээд зайл гэнэ. Бэлдээд хvvхдээ аваад гарах гэхээр зодоод амар заяа vзvvлэхгvй. Болиод зам замаа хееe гэхээр эцэг эхлvv минь залгаад намайг худлаа vнэн баахан юм яриад муулна. Хvvхэд бид 2-н ирээдvйгээр тоголлоо гээд.

Дахиад л цохино зодно. Хардаад байхаар нь сvvлд гэмгvй хардуулж байхаар гэмтэй хардуулий даа гэж хэлээд хамраасаа цус садартал цохиулсан. Танай найзууд явдалтай охидууд чи ч гэсэн ялгаагvй гээд л зодох юм.Яах юу хийхээ vнэхээр мэдэхгvй байна. Зевлегее егч туслаач.