Гарсан даруйдаа л үзэгчдийг тэр дундаа эрчүүдийг байлдан дагуулсан С1 телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлгийн анхны хөтлөгч нь “Ок” савангийн рекламаар анх олонд танигдсан С.Халиунаа юм. 

Үдэш бүр эротик имижийг харуулах гэж хичээсэн эв хавгүйхэн буйдан дээр хагас нүцгэн хэвтэж секс, гэр бүлийн харилцааны талаар ярьдаг байсан тэрээр гэнэт айл гэрийн журамт гэргий болсон.

Айл гэрийн эзэгтэй болж нэг хэсэг завгүй байсан тэрбээр буцаад ажилдаа орж, "Өнөөдрийн эхлэл" өглөө хөтөлбөрөөр үзэгч олонтой уулзах болжээ. 

Түүний хувьд "Швейцарь" Отгоо гэх өөрөөсөө үе мултарсан ахимаг насны эртэй дэр нэгтгэж хүүтэй болсон билээ. Түүний нөхөр нь “Авьяаслаг Монголчууд” шоуны үеэр өөрийн фейсбүүк хуудаснаа уг наадмын шилдгийн шилдгийг тодруулахны өмнө “Эгшиглэнт чимээ” хамтлагийг дэмжиж буйгаа илэрхийлэн “Би энэ мундаг багшид хувиасаа 60 сая төгрөг өгнө өө” хэмээн постолж байсныг олон хүн мэдэх болов уу.