Би 30 хүрч яваа ганц бие ээж. Нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Бид 2-ын хайраас төрсөн хөөрхөн охинтой. Нөхрөө муулахыг хүссэнгүй цагтаа хайрлаж дурлаж явсан үе бий болохоор.

Эмэгтэйчүүд бид маш их гомдоод цөхрөөд салдаг. Хэсэг хол байж бодлоо цэгцлээд эргээд нийлнэ гэж бодоод хүлээх зуур юу юугүй эхнэртэй болоод 3 жил дотор 2 дахь хүүхдээ хүлээж суух юм. Ямарч хурдан юм. Гэр бүлийн үнэ цэнэ хаана байна аа. Одоо буцаад очиж болох уу? гэж хэлж яаж чадаж байна аа. Тогоо шиг гэдэстэй эхнэрээ яах гэж байгаан. Тэр хүнийг амьдралдаа нэг алхам ч оруулахгүй. Босгосон амьдралдаа үнэнч бай гэж хэлээд хөөгөөд явуулсан. Тэр хүнээс охин бид 2 юу ч гуйхгүй боломжийн сайхан ажилтай сайхан амьдардаг.

Эрчүүд минь тэвчээртэй байж хийж байгаа үйлдлээ бодолтой хийж байгаасай. Эмэгтэй хүнд зарим тохиолдолд уучлахад хугацаа хэрэгтэй байдаг юм шүү. Тэр хугацааг давчихвал бүх зүйл сайхан болох ч байсан юм билүү.