32 настай аргентин загвар өмсөгч бүсгүй бор өнгөтэй нүдээ цэнхэр болгожээ. Нүдний өнгө өөрчлөгдсөн ч хараагүй болно гэж төсөөлөөгүй аж. 

Нүдэнд суулгасан имплант нь баруун нүдний харааг 80 хувь, зүүн нүдний харааг 50 хувь муутгасан байна.Хараанд муугаар нөлөөлсөн учир эмч нар имплантыг авсан ч түүний хараа буцаж сэргээгээгүй гэнэ. Одоо тэрбээр бараг 90 настай хүн шиг л муухан хараатай болжээ. 

Хэтэрхий их гоёх санааг түүнийг хараагүй болгоод зогсохгүй ажил ч үгүй болгож орхижээ.