Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан АН-ын гишүүд, жирийн иргэд, дэмжигчид С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд:  С.Зориг гэдэг хүнийг АН-ын хүн гэж харддагаа зогсоох хэрэгтэй. Энэ хүн бол монголын ард түмний хүү байсан юм. Улс орон мухардалд ороод маш хүнд харанхуй цаг үе ирж байсан учраас за би зөвшөөрлөө шүү, одоо ингээд ерөнхий сайдын төлөө явья гээд надтай утсаар ярьсан. Шадар сайд Пүрэвдоржийн оршуулгын ажилд орохоор явлаа гэсэн. Тэр шөнөдөө амь үрэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл монголын ирээдүйг, монголын дараагийн ерөнхий сайдыг, монголд сайхан ирээдүй авчрах тэр хүнийг хөнөөсөн аймшигтай аллага гэж хэлсэн юм.