"Алтай констракшн"-ий барьж буй "Саруул" хорооллын барилга дээр дахин нэг осол гарч эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

 Эх сурвалжийн мэдээлж буйгаар 'Саруул хорооллын барилгын ажил үргэлжилж байгаа. Тэд өнөө өглөөнөөс эхлэн 13 давхраас барилгын хогоо буулгаж эхэлсэн. Барилгын хог овор хэмжээ ихтэй, бас их тоос шороо гаргаж байсан. Гэтэл барилгын хог буулгах явцад нэг хүний дээрээс унаж, харамсалтай нь тухайн хүн газар дээрээ нас барсан. Түргэн тусламж ирсэн боловч аль хэдийнэ хожимдсон байсан' гэлээ. Энэ талаар албаныхнаас тодруулах гэсэн боловч, одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Баянзүрх дүүргийн Саруул хорооллын барилгыг 'Алтай констракшн' ХХК барьж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногийн хугацаанд тус хороололд кран унасан, орон сууцны айл шатаж, 27 настай хүн нас барсан хэрэг гарсан. Гэтэл өнөөдөр барилгын хогонд нэг ажилтан нь даруулж нас барсан хэрэг гарлаа.