"Шинэ үе” продакшнаас төрөн гарсан олон залуу жүжигчид байгаагийн нэг нь Ц.Алдармаа билээ. Түүний амьдрал нэг хэсэг хар дарсан зүүд шиг байсан гэж хэлж болох бөгөөд учир шалтгааныг ярихад илүүц биз.

Олны хэл ам болон асуудлуудаас болж хэсэгтээ уран бүтээлийн завсарлага авсан тэрбээр "Ядуугийн зовлон 2" кинонд тоглож цэнхэр дэлгэцнээ үзэгч олонтой эргэн уулзсан юм. Энэ хугацаанд хувийн амьдралд нь ч өөрчлөлт орж ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэж байсан жүжигчин бүсгүй “нөхөртэйгээ буцаж нийлэх үү гэсэн асуултад "Тэрийг хэн ч хэлж мэдэхгүй. Цаг хугацаа л харуулах байх" хэмээн хариулж байсан.

Тэгвэл ч цаг хугацаа хамгийн сайн эм гэдэгчлэн Ц.Алдармаа нөхөртэйгээ эргэн нийлсэн гэх мэдээлэл зарим цахим сайтаар мэр сэр гарах болжээ. Нөхөр нь Очироо гэх залуу байдаг бөгөөд хүмүүс “Энхтайван” хамтлагийн гишүүн гэдгээр эчнээ мэдэх байх. Тэд нэг хүүтэй бөгөөд хүү нь энэ жил 7 нас хүрч байгаа аж.