Эрчүүдэд зориулсан   “Plaboy” сэтгүүлийн  2006 оны 2-р сарын мисс  Кассандра Лайнн Хенсли Лос Анжелест найзынхаа гэрт усанд живсэн байдалтайгаар   олджээ.  Тэрбээр  34 настай байсан бөгөөд тэрбээр  Виржиниад амьдардаг байсан юм. Түүний үхлийн шалтгааныг одоогоор олон нийтэд зарлаагүй байна.  Учир нь мисс бүсгүйг гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэж тус улсын хуулийн байгууллагаас үзэж байгаа ажээ.