Надад нэг асуудал байна. Та бүхэн мэдэх зүйл байвал надад туслаач. 25 настай. Би гэдэг хүн хэтэрхий даруухан явсан ч юм уу ямарч байсан хүнтэй унтаж үзээгүй.

Нэг ч охинтой үерхэж байгаагүй байж байгаад бараг жилийн өмнөөс нэг охинтой үерхэж эхэлсэн. Түүнд би маш их хайртай. Тэгээд бид хоёр хамтдаа гайхалтай 10 сарыг өнгөрсөний дараа дотно харьцаанд орохоор болсон. Найз охин маань надад онгон гэж хэлж байсан л даа. Эхний удаа би эхлээгүй байхдаа тавчихсан тэгээд маш их ичсэн. Яг тавьсан гэж хэлээгүй болохоор мэдээгүй л байх л даа үнсэж байгаад л больсон. Дараа нь дахиад оролдоод үзсэн хоёр ч удаа эхлээгүй байхдаа тавьчихсан. Тэгээд үүнээс болоод бид хоёрын харилцаа аажмаар муудсан. Одоо би өөрөө ч хамт унтахаас дөлөөд байх болсон. Уг нь бол түүнийгээ маш их хүсээд байдаг. Өөрөөсөө туршилгатай өөр эмэгтэйтэй унтаж үзээд дараа түүнтэйгээ унтвал түүнийхээ өмнө эвгүй байдалд орохгүй болов уу гэж бодоод өөр хүнтэй хийе гэж бодсон ч цаг нь тулахаар түүнийгээ хуурмааргүй санагдаад больсон.

Тэгээд зарим нэг эм бэлдмэл энэ тэр байдаг гэхийн тэрийг хэрэглэж үзвэл дээр үү./ Виагра/. Эсвэл эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй юу? Би бэлгийн сулралтай юм болов уу? Энэ насан дээр бэлгийн сулралд орно гэж байхгүй, өмнө нь хүнтэй унтаж байгаагүй болохоор хурдан тавьчихдаг тохиолдол байдаг гэж энэ тэнд бичсэн байх юм. Үнэхээр энэ тал дээр надад ярилцах хүн байхгүй мэдэхгүй асуудал их байна. Ийм байдалд орж байсан хүмүүс байна уу. НАДАД ТУСЛААЧ.