Хатуу үг чулуудаж, намайг битгий зэмлээрэй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр энэ бүхний эцэст би л өөрөө бие сэтгэлээрээ хохирч өнгөрсөн бүхэнд харамсаж, өөрийгөө зүхэж сууна даа.

Та бүхэнтэй сэтгэл доторхоо хуваалцвал сэтгэл минь арай л онгойх юм шиг санагдаад өөрийн алдаатай, нүгэлтэй амьдралаа хуваалцмаар санагдсан юм. 3 жилийн өмнө яг л намар болж байсан юм даа эмнэлэгийн хүйтэн кооридорт түүнтэйгээ анх учирсан юм. Эмнэлэгээс гараад явахад миний машины араас дагаад тэр хүнийг явж байхыг яахан би анзаарах билээ. Дараа нь сонсох нь ээ намайг дагаж явсаар байгаад миний очсон айлын гэрийг мэдэж аваад тэндээс л миний утасны дугаарыг олж авсан юм байна лээ. Тэгээд л бид 2 утасны наана цаанаас харилцаж байгаад уулздаг болсон юм.

Өдөр хоног ч өнгөрсөөр нэг л өдөр тэр хүн надад гадагшаа явах гэж байгаа удахгүй ээ ганцхан сар л болоод ирнээ гээд хэлсэн юм. Тэр өдрөөс хойш түүнтэйгээ холбоо барьж чадахгүй байсаар нэг л мэдэхэд 2 сар өнгөрсөн байсан. Нэг өдөр фэйсбүүк рүү нь орсон чинь холбоогүй байх энэ хугацаанд хуримаа хийсэн байхыг нь олж мэдсэн юм. Тиймээ би ингэж л гэр бүлтэй хүнд хайртай болчихсон, хүний нууц амраг байсанаа мэдсэн юм. Би түүнийхээ сонголтыг буруутгаагүй ээ хөл хүнд жирэмсэн эхнэрийг нь бодоод би тэр хүнийг зовоогоогүй гомдож тунилгүй холдохыг хичээсэн. Хэдэн сарын дараа тэр хүн надруу залгаж энэ миний хүсээгүй амьдрал, хүсээгүй сонголт байсан би чамд хайртай гээд миний амьдралд дахин орж ирсэн. Хэдий би одоо болохгүй шүү дээ гэж бодсон боловч сэтгэл зүрх минь тэр хүнийг байнга нэхээд байгаа болохоор сэтгэлээ барьж дийлээгүй ээ.

Тэр хүнийг намайг гэх өчүүхэн ч сэтгэл байхгүйг мэдсээр байж дахиад л уулздаг болсон. Ингэж явсаар 2 жил нэг л мэдэхэд өнгөрсөн байсан. Хамгийн сүүлд тэр хүнийг сорих гэж би эхнэр лүү чинь чамтай хамт буудалд байна гээд хэлчихлээ гэсэн чинь Тэр хүн: Өөрийн буруугаас болж эхнэр хүүхдээ зовоомооргүй байна чи залруулга хий үгүй бол чиний нүцгэн зургийг фэйсбүүкт тавина гэж хэлж тэр хүн хэн болохоо, би тэр хүний хувьд хэн байснаа мэдэж авсан юм. Өнгөрсөн хугацаанд бие сэтгэлийг минь ашиглачихаад хүнд ийм хариу барьж болдог юм уу?. Энэ бүхнийг эхлүүлчихээд эцэст нь би хамаг буруутан болж өнгөрсөн юм даа. Хүний хүнд битгий шунаарай та нар минь.