УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа гишүүнд зодууж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Улсын дээд шүүх өнөөдөр хуралдаж МАХН-ын дүрмийн асуудлыг хэлэлцжээ. 

 Энэ үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын маргалдсан байна. Үүнээс үүдэж тус намын нэгэн гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг зодож биед нь хүнд гэмтэл урчуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр эмнэлэгт хүргэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биеийн байдал хүндхэн байгаа аж