​Сайн байцгаана уу Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөхийг хүсье. Би та бүхнээс нөхөрсөг шүүмж, зөвлөгөө л авахыг хүсч байна.

Би одоо 27 настай эмэгтэй. Төрийн байгууллагад ажилладаг. Ганц бие л дээ. 5 жилийн өмнө их сургууль төгсөх үедээ тухайн үед найзаараа дамжуулан танилцсан залуудаа охин биеэ өгсөн. Яг үнэндээ тэрнийг би сайн таньдаггүй байсан л даа. Тэр үед түүнд охин биеэ өгөх хайртай ч байгаагүй зүгээр л бусад найз охидууд минь бүгд хүнтэй унтчихсан байсан. Бас дээрээс нь би өөрөө сонирхоод л алдаа хийчихсэн дээ.унтах үед юу болсныг ч би бараг санадаггүй. Сайхан юм юу ч байгаагүй. Их өвдөлт л мэдэрсэн дээ. Тэгээд тэр залуутай дахиж уулзаагүй ээ. Сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа ороод сайхан байлаа. Гэнэт нэг залуу гарч ирэв. /одоогоос 4 жилийн өмнө 2010 онд/.

Тэр надаас 5 насаар ах, бид 2 ивээл жилтэй гэх мэт бүх юм сайхан тохирч байлаа. Тэр намайг 2-3 сар эргүүлсний дараа бид 2 үерхэж эхэлсэн. Танилцаад 4 сар болсны дараа би тэр хүнтэй унтсан. Тэр намайг онгон биш байна гэж мэдээд асуусан. Би юу ч хэлээгүй. Энэ тухай ярихгүй ээ л гэсэн. Гэхдээ би өмнө л ердөө 1 л удаа хүнтэй унтсан байсан. Энэ асуудал ингэсхийгээд өнгөрсөн. Бид 2 их цөөхөн удаа унтсан. Бараг 15 хүрээгүй байхаа. Хамгийн сонин нь би энэ үед бас л сексийн сайхныг огт мэдрээгүй. Найз залууд маань сайхан л байдаг байсан. /тэр надад ингэж хэлдэг байсан/ Гэтэл би тэр сайхныг нь огт мэдрээгүй. Би хааяа сексийн сайхныг мэдрэх юмсан, дур тавина гэж яадаг юм болоо гэж боддог байсан. Гэвч үүнээс илүү хайр минь чухал санагддаг байсан л даа. Тэр манай гэрийнхэнтэй танилцаж бүх зүйл их хурдан өрнөсөн. Би гэдэг хүн миний заяаны хань юм байна гэж чин сэтгэлээсээ итгэсэн. Гэнэт золгүй явдал тохиолдож найз залуу минь зуурдаар бурхны оронд очсон л доо. Энэ надад болон миний, түүний гэр бүл, найз нөхдөд минь маш хүнд туссан. Би хэдэн сар ухаантай, ухаангүйн хооронд байсан. Үнэхээр их шоконд орсон. Араас нь яваад өгмөөр үе зөндөө байдаг байсан.

Цаг хугацаа бүхнийг эдгээдэг болохоор би одоо өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн л дээ. Би түүнийг өнгөрснөөс хойш их гутарч маш их турсан. Дараа нь эргээд бүүр их таргалсан. Тэр жилээс хойш 4 жил өнгөрчээ. Найзууд минь гэр бүлийнхэн минь намайг хүнтэй суу, одоо оройтлоо гэж хэлдэг болсон. Харин би энэ 4 жилийн хугацаанд нэг ч удаа болзоонд яваагүй, нэг ч удаа хүнтэй унтаагүй. Намайг ч гэсэн эрэгтэй хүн бараг эргүүлээгүй. Утас мессеж, фэйсбүүкээр л ганц нэг хүмүүс эргүүлэх гэж оролдоход би эрс татгалздаг. Гэтэл сүүлийн үед би өөрийнхөө талаар бодож, өөрийгөө их өрөвдөх боллоо. Яаж амьдраад байгаа юм бэ гэж их боддог болсон үеийнхэн минь бүгд хүнтэй сууж хүүхэд гаргаад сайхан харагдах юм. Би сексийн сайхныг огт мэдэрч үзээгүй болохоор нэг их үгүйлдэггүй л дээ. Энэ байдал минь намайг бас ганцаараа байгаад нөлөөлж байгаа байхаа. Гэвч хүн л юм чинь хааяа эр хүний нөмөр нөөлгийг үгүйлэх юм. Би одоо их таргалсан л даа. Гэхдээ өмнөө зорилго тавиад турж эхэлж байгаа. Би өөрийгөө ганцаараа яваагаа 1рт өмнө нь маш хүнд хагацал үзсэн. 2рт би өөрөө санаачлагагүй, нэг их хүсэхгүй байгаа 3рт би тарган 4рт би сексийн туршлагагүй гэж боддог.

Заримдаа ганцаардаж маш их уйлдаг. Ингэлээ гээд юу ч өөрчлөгддөггүй л дээ. Хүнтэй танилцая гэж бодсон ч намайг ойлгох хүн таарах болов уу гэж их боддог. Сүүлийн үед бие минь өвдө, би шалтгаангүй их уурладаг болсо. Найзууд минь чи удаан ганцаараа байж секс хийлгүй байсных гэж оношлох юм. Миний та нараас асуух гээд байгаа зүйл гэвэл: би яавал амьдралын хэмнэлээ өөрчлөх вэ? Надад зөвлөөч. 27 настай ганц бие эмэгтэй огт сексийн туршлагагүй байна гэвэл эр хүнд ямар санагдах вэ? Тарган хүүхнүүдийг яагаад эрчүүд сонирхдоггүй юм болоо? Секс хийхэд тарган туранхай үнэхээр тийм чухал юмуу? Хүнтэй унталгүй удах үнэхээр муу юу? /би хүнтэй унталгүй 4 жил болсон/. Миний эргэн тойронд олон эрчүүд байдаг ч намайг тэд эргүүлдэггүй. Би илүүдэл жинтэй болохоос биш тийм ч муухай бүсгүй биш л дээ.биеэ аятайхан авч явдаг гэж боддог. Нүүрээ нэг их буддаггүй, гял цял юманд дургүй. Бага зэрэг эршүүд. Дээрээс нь эрчүүдтэй хүүхнүүд шиг сээтгэнэж чаддаггүй. Спортод их дуртай. Харин хэлэх гэснээ шууд хэлдэг. Шүүмжлэл магтаал зэргийг…

Хүмүүс бодохдоо: намайг олон хүн эргүүлдэг гэж боддог. Тэд чамд залуу олдохгүй байхдаа яадаг юм. Чи л голж байгаа биз гэж хэлдэг. Би өөрийгөө яаж өөрчилбөл эр хүнд таалагдах юм болоо… Та бүхэн надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөрэй. Утга муутай сунжирсан зүйл бичсэнд уучлаарай. Битгий доромжлоорой гуйя.