Сайн байцгаана уу. Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Нөхөр бид хоёр 30 гарч яваа хүмүүс анх надтай суухдаа энэ хорвоо дээрх хамгийн сайн хүн юм шиг аашилж, намайг хайр халамжаар бөөцийлж үргэлж баярлуулдаг байсан.

Манай нөхөр урьд нь эхнэр охинтой байсан. Дараа нь надтай суугаад одоо бид 2 дундаасаа 1 сар хүрэх гэж байгаа хөөрхөн хүүтэй. Гэтэл манай нөхөр өөр хүүхэнтэй чаталж байгаад надад баригдсан юм. Тэгээд асуутал хүүхэндээ хайртай надад хайргүй тэр хүүхэнтэйгээ л амьдарна гэнээ. Тэр хүүхэн нь 2 хүүхэдтэй нөхөртэй хүүхэн юм байна. Би тэр хүүхэн болон нөхөрт нь хэлсэн тэр 2 түр тусдаа байж байгаад одоо эвлэрсэн юм байх. Эхнэр нь дахиж танай нөхөртэй харьцахгүй эхнэр хүүхэдтэй байсныг нь мэдээгүй. Та 2 хоорондоо учраа ол гэх юм. Би яах ёстой вэ? Та бүхэн муухайгаар хэлэхгүй сайхан зөвлөгөө өгөөч. Бүр яах учраа ч олохгүй юм.