Бразилийн хөл бөмбөгийн домогт тоглогч нарын нэг Рональдинод ганц хүүхэн хангалтгүй байгаа бололтой. Учир нь түүний талаар шар хэвлэлээр хоёр хүүхэнтэй нэгэн зэрэг хуримаа хийхээр болсон гэх мэтээр мэдээлэл таржээ. 

Тэрбээр 2013 он Коелхо гэх бүсгүйтэй үерхэж эхэлсэн бол 2016 оноос Соуза гэх бүсгүй мөн хайр сэтгэлийн холбоотой болжээ. Хоёр дахь романсаа үүсгэхдээ эхний бүсгүйгээсээ салаагүй байснаас гадна хайрын гурвалжин тэд 12 сараас хойш Рио ДеЖанейро хот дахь Рональдиногийн байшинд эвтэй найртай хамтран амьдарч байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. 

Хөл бөмбөгчин эр хайртай хоёр бүсгүйдээ хоёуланд нь сүйн бөгж өгсөн бөгөөд энэ зун хуримаа хийхээр төлөвлөсөн гэжээ. Гэсэн ч энэ мэдээллийг тамирчин эр үгүйсгэн "Би хуримаа хийх төлөвлөгөө огт байхгүй, энэ бол шал худал мэдээлэл" гэж хэлжээ. Гэхдээ түүний хэлсэн үгнээс харвал тэрбээр хоёр эмэгтэйтэй нэгэн зэрэг болзож байгаа гэдгээ няцаасан ямар нэг үг хэлээгүй аж. Зөвхөн хурим хийхгүй л гэдгээ хэлжээ. 

Бразилд хоёр эхнэртэй байх нь хуулиар зөвшөөрөөгүй ч нэгэн зэрэг хоёр хүнтэй гэрлэх тохиолдол 2012 онд нэг эр хоёр эмэгтэйтэй, 2015 онд бас өөр нэг тохиолдол бүртгэгдэж байжээ. Дээрх тохиолдолын эзэн болсон хүүхнүүд нь ердөө л хүүхдээ хамт өсгөн тэтгэмж авах үүднээс ийм алхам хийж байж.