Нэгэн хэсэг урлагийн тогооноос төрсөн хамгийн тохирсон хосууд хэмээн яригдаж байсан Темпо болон Шүүдэрцэцэг нар хоёр тийш болоод тус тусын амьдралаа хөөсөн билээ. 

Шүүдрээгийн хувьд шинэ хайраа олж, Драмын театрын жүжигчин Тодгэрэлийг сонгон тэд удахгүй шинэ ээж, аав болох бэлтгэлээ базааж байгаа гэсэн сураг байв. Харин Тэмпогийн хувьд Шүүдрээгээс салаад нэлээд хэцүү байсан болов уу. Өдийг хүртэл ганц бие залуугийн амьдралаар амьдарч буй тэрбээр саяхан шинэ уран бүтээлээ толилуулжээ.

Харин түүний бүтээлийн нэр нь EX CALLING буюу Хуучин найз охин залагж байна гэсэн утга бүхий дуу байв. Дууны үгийн утга нь хуучин хайраа санагалзаж, мартахад хэцүү байсан гэх үгсийг урсгаж байлаа. Эндээс харахад Тэмпо үүнийг экс хайрдаа хаяглав уу эсвэл ... 

Тэмпогийн хувьд тэрбээр экс хайраасаа салахын өмнөхөн түүндээ зориулан "Шүүдэрхэн" гэх дуугаа гаргаж байсан билээ.