Өнгөрсөн долоо хоногт сүүлийн хэдэн сарын турш үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө татсан Voice Of Mongolia шоу ялагчаа тодруулан сүүлийн дугаараа хүргэсэн билээ.

Тэгвэл энэхүү шоунаас ялагч тодорсон гэх мэдээний хажуугаар залуу хос төрөн гарсан гэх яриа жиг жуг ярих болсон. Шүүгч Укагийн багийн Г.Маргад болон Б.Батбаяр нар хоорондын хайрын романс үүсгэсэн бөгөөд тэд шууд нэвтрүүлэг дамжуулалтын үеэр бие биенээ хошуу дээрээ үнсэж байгаа нь камерийн дуранд өртсөнөөс энэ яриа дэгдсэн. Ямартаа ч шоуны тайзнаас хайраа олсон гэх Г.Маргадын хувьд багагүй ололт амжилттай жил болж байгаа болов уу.